Завханы уран бүтээлчид нийслэлд иржээ

Хуучирсан мэдээ: 2011.07.03-нд нийтлэгдсэн

Завханы уран бүтээлчид нийслэлд иржээ

Улаанбаатар хотод долдугаар сарын 5-11-өдөр “Завханы соёлын өдрүүд” болох гэж байна. Соёлын өдрүүдийн хүрээнд тус аймгийн 24 сум, Улиастай сумын зургаан сургуулийн нийт 999 морин хуурч оролцохоор хэдийнэ бэлтгэлээ базаасан бөгөөд нийслэл хотноо иржээ. Морин хуурчдаас гадна 100 уртын дуучин 50 хөөмийч бүртгүүлсэн. Нийтдээ 1300 гаруй хүмүүс энэ урлагийн арга хэмжээнд оролцох ажээ. Эдгээр өдрүүдэд Завханы уран бүтрээлчдийн болон хүүхдийн хамлагуудын тоглолт, дүрслэх урлагийн болон музейн үзмэрүүдээ нийслэлчүүддээ толилуулахаас гадна Завханы брэнд хүсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг ч зохион байгуулах юм байна.

“Завханы соёлын өдрүүд”-ийн хөтөлбөр:

7 сарын 5-нд: 11.00 цагт “Завханы өдрүүд” нээлтийн арга хэмжээ, 999 морин хуурчдын тоглолт Сүхбаатарын талбайд

7 сарын 5-нд: 18.00, 20.00 цагт “Оюуны энергитэй Завхан мину” концерт Дуурийн театр-д

7 сарын 4, 5, 6-нд: 10.00-18.00 цагт Музейн үзмэр, уран зураг, ном, байгалийн зургийн үзэсгэлэн Уран зургийн галерей-д

7 сарын 6-нд: 15.00, 17.00 цагт “Дэгдээхэй насны аялгуу” хүүхдийн концерт Хүүхдийн ордонд

7 сарын 7,8-нд: 10.00-18.00 цагт “Завханы бренд-бидний хэрэглээ” үзэсгэлэн худалдаа Бизнес хөгжлийн төвд, Улаанбаатар банкны 2 дугаар давхарт

7 сарын 9-нд 15.00 цагт “Гала концер”-т Буянт –Ухаа спорт цогцолборд

7 сарын 11-нд: 7.00-13.00 цагт Ардын хувьсгалын 90 жилийн ойн үндэсний баяр наадмын нээлт – 999 морин хуурчдын тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд тус тус тоглох юм байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж