Монгол Улсад анх удаа болж буй зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance”“Эхний сүүлийн боломж” тэмцээн өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн барилдаанаар өндөрлөнө. Энэ өдөр 97 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэрбулга Грекийн бөхтэй эхний барилдаанаа хийнэ. Түүний жинд нийт 20 бөх барилдаж байна.
Манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамичин О.Бурмаа нар олимпийн эрхийн төлөө барилдсан ч эрх авч чадсангүй.
Энэ удаагийн тэмцээн гурван дэвжээн дээр явагдаж байгаа бөгөөд “А” дэвжээний барилдааныг “МҮОНТ”, “Б” дэвжээний барилдааныг “НТВ”, “С” дэвжээний барилдааныг “Сүлд” телевиз шууд дамжуулж үзүүлж байна.
Өнөөдөр хэсгийн барилдаан 09.00-15.00 цагийн хооронд болно. Финалын болон шагнал гардуулах ёслолын ажиллагаа 18.00-20.00 цагийн хооронд болж, олимпийн эрхийн сонгон шалгаруулах тэмцээн өндөрлөнө.
ШУУД: https://unitedworldwrestling.org/