Уэльсийн гүнгийн эхнэр Кейт Миддлтоныг Канадчууд сэтгэл булаам бүсгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тусгаар тогтнолын 144 жилийн ойн эдгээр өдөр Уэльсийн гүн Вильям, эхнэр Кейт Канадад анх удаа албан ёсоор айлчилж байгаа нь Канадчуудад том баяр болж байгаа гэнэ. Тэднийг угтаж 100,000 гаруй Канадчууд “Парламент Хилл”-д цугларсан байна. Уэльсийн гүнгийн үзэсгэлэнт эхнэрийг харахаар ирсэн хүмүүс тэдний дунд цөөнгүй байжээ. Кейт Миддлтон үндэснийх нь баярын өдөрт зориулж улаан навчин чимэглэлтэй малгай өмссөн нь Канадчуудад маш том хүндэтгэл болсон гэнэ. 1983 онд Диана гүнж Канадад айлчлахдаа мөн улаан малгай өмсч байжээ. Уэльсийн хамгийн сайхан хосыг хаа явсан газар нь иргэд талархан мэндчилж, тус улсын телевиз, сонинууд үгээ олохгүй магтаж байгаа ажээ. Бүхний харааг булаасан Кейт харин нөхрөөсөө харцаа ч салгахгүй байгаа гэнэ.
Н.Энх