Худалдаа хөгжлийн банк дээрэмдсэн хэргийг шийджээ 

Хуучирсан мэдээ: 2016.04.23-нд нийтлэгдсэн

Худалдаа хөгжлийн банк дээрэмдсэн хэргийг шийджээ 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах Худалдаа хөгжлийн банкийг дээрэмдсэн ах дүү хоёрыг шүүлээ. 

Шүүх хурлаар ах Д.Бат-Оргилд 13 жилийн ял, дүү Д.Эрдэнэзаяад нь 11 жилийн ял оноосон байна.

Хэргийг сануулахад, тэд өнгөрсөн онд Худалдаа хөгжлийн банкинд халдаж 380 сая төгрөг дээрэмдсэн ч цагдаагийнхан шуурхай илрүүлэн баривчилж, Эрүүгийн хуулийн 147.3, 148.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн  байдаг.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж