Нацистуудын дээрэмдсэн алт, эрдэнэсийг олжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.23-нд нийтлэгдсэн

Нацистуудын дээрэмдсэн алт, эрдэнэсийг олжээ

Дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудын тонон дээрэмдсэн 250 сая фунт стирлингийн алт, эрдэнэстэй нууц өрөө олджээ.

Польшийн Мармерки музейн захирлын хэлж буйгаар нацистуудын хоргодож байсан газар доорх хонгилд нэгэн өрөөг ОХУ-ын Санкт-Петрбургийн дэргэдэх хатан хаан Екатерины ордоны алт, үнэт эдлэлээр чимсэн байжээ. Тэдгээр алт, үнэт эдлэлүүд 1941 онд алга болсон гэдэг билээ.

2*3 метрийн харьаатай, алт эрдэнэсээр чимэглэсэн энэ өрөөг өмнө нь огт судалж байгаагүй бөгөөд музейн захирал өрөөний доор малтлага хийхээр зөвшөөрөл хүссэн байна.

Зүүн Европ дахь Нацистын коммандлагч байсан Эрик Кохын үед Польш дахь газар доорх хонгил нь нацистуудын нууц газар байжээ. Эрик Кох дайны дараа баривчлагдах үедээ тэр газрын талаар дурьдсан байдаг.

Харин Польшийн музейн захирал хонгилын доор үүнээс ч их алт, эрдэнэс булаастай байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж