Худалдааны төвүүд өнөөдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллана

Хуучирсан мэдээ: 2016.04.23-нд нийтлэгдсэн

Худалдааны төвүүд өнөөдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллана

Дөрөвдүгээр сарын 21,22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Ази европын парламентийн түншлэлийн есдүгээр уулзалт болсонтой холбогдуулан, зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод байсан билээ.

Харин өнөөдрөөс  “Нарантуул” олон улсын худалдааны төв, Сандэй плаза, Шөнийн зах, “Бөмбөгөр” худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж эхэллээ. Мөн өнгөрсөн өдрүүдэд автомашиныг дугаарын хязгаарлалттай замын хөдөлгөөнд оролцуулж байсан бол амралтын өдрүүдэд дугаар харгалзахгүй хөдөлгөөнд оролцоно.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж