Хуучирсан мэдээ: 2011.07.03-нд нийтлэгдсэн

Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойд зориулсан бэсрэг наадмыг ЦЕГ-ын харьяа “Сүүж уул” амралтын газарт өчигдөр зохион байгууллаа. Үндэсний бөхийн барилдаан, дааганы уралдаан явуулж, мэргэн харваачдыг цуглуулсан энэхүү бэсрэг наадамд цагдаагийн нийт алба хаагчид, гэр бүлийнхэн нь  оролцсон байна. Мөн  Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ү.Одбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир, тэргүүн дэд дарга бригадын генерал А.Дулаанжаргал, дэд дарга, цагдаагийн хурандаа М.Энх-Амгалан,  Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Т.Хүрэлбаатар, УМБГ-ын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, ЭЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Ганбат,  НЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав нарын албаны бусад хүмүүс оролцлоо. Наадамд хүчит 128 бөх зодоглосноос Улсын заан Д.Рагчаа түрүүлж,  улсын начин Н.Бүрэнбаатар үзүүрлэсэн байна. Бэсрэг наадамд нутгийн уяачдын нийт 25 даага уралдаж, уяач н.Очирсүхийн даага торгон жолоо өргүүлж, наадамчин олныг баясгав. Аман хүзүүнд уяач н.Баттулгын хонгор, гуравт уяач н.Мэндбаярын хээр, дөрөвт цагдаагийн хурандаа н.Чинзоригийн хар даага давхиж, уяач н.Мэндбаярын шарга даага айрагдлаа. Харин ханан харвааны төрөлд харваач Окябрь түрүүлж, Пүрэвжаргал удаалсан бол хасаа харвааны төрөлд Ганбадрах түрүүлж, Гомбодорж удаалжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж