Арилжааны долоо хоногийн тойм

Хуучирсан мэдээ: 2011.07.03-нд нийтлэгдсэн

Арилжааны долоо хоногийн тойм

Монголын хөрөнгийн биржид 2011 оны  зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 01-ны хооронд МХБ дээр үнэт цаасны арилжааг таван удаа явуулж, 57 ХК-ийн 522.1 мянган ширхэг хувьцааг 401.7 сая төгрөгөөр арилжлаа. Топ-20 индекс 20021.31 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 323.39 нэгжээр буюу 1.6%-иар өсчээ.

  • Индексийн сагсад багтах УИД /17.1%/, Хөх ган /14.0%/, Ээрмэл /10.6%/, Улаанбаатар ЗБ /8.4%/, БиДиСек /5.1%/, Адуунчулуун /5.1%/, МЦХ /3.7%/, АПУ /3.4%/, Баянгол ЗБ /1.6%/, Таван толгой /1.3%/, Женко тур бюро /1.1%/, Дархан нэхий /0.8%/ зэрэг компанийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 29.5 тэрбум төгрөгөөр буюу 1.5% өсч, 1 их наяд 996.6 төгрөг болсон байна.
  • Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Монгол шилтгээн /41.7%/, Ундарга өмнөговь /32.0%/, Монгео /25.8%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Мах импекс /15.2%/, Баялаг налайх /14.7%/, Сүү /9.1%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. 
  • Нийт 57 үнэт цаас арилжигдсанаас 39 үнэт цаасны ханш өсч, 11 үнэт цаасны ханш буурч, 7 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
  • Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Мон инж бар /176.0 мянган ширхэг/, Гермес центр /96.2 мянган ширхэг/, Хөх ган /91.9 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.
  • Үнийн дүнгээр Шарын гол /69.2 сая төгрөг/, Багануур /59.5 сая төгрөг/, АПУ /42.2 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж