Цагдаа нар буухиа гүйлтээр өрсөлдөө

Хуучирсан мэдээ: 2011.07.03-нд нийтлэгдсэн

Цагдаа нар буухиа гүйлтээр өрсөлдөө

Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд өнөөдөр  цагдаагийн нийт алба хаагчдын дунд буухиа гүйлтийн тэмцээн  зохион байгууллаа. Өглөө  09.00 цагаас эхэлсэн буухиа уралдаанд нийт 5000 цагдаагийн алба хаагчид оролцсон байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Маршалын гүүр-Зайсан толгой гэсэн чиглэлд гүйсэн НЦГ-ын харьяа Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвд хүмүүжиж байгаа хүүхдүүд мөн оролцсон юм. Нийт таван километрын буухиа  гүйлтийн уралдааны эрэгтэй ангилалд  тэргүүн байрыг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын  алба хаагч, цагдаагийн ахлах ахлагч Д.Цэрэнпил, дэд  байрыг мөн газрын  алба хаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Ганжаргал, удаах байрыг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн  харуулын ахлагч А.Кадербек, эмэгтэй ангилалд Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын алба хаагч, цагдаагийн дэд ахлагч Л.Отгонбаяр тэргүүлсэн бол дэд байрыг Нийслэлийн хэв журам хамгаалах газрын алба хаагч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Мөнгөнтуяа, удаах байрыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч, цагдаагийн дэслэгч  Л.Ууганжаргал эзэлсэн байна. Түүнчлэн Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвд хүмүүжиж байгаа Д.Нацагдорж хүүхдүүдийн уралдаанд  тэргүүлсэн бол удаах байрыг Н.Даваасамбуу, гуравдугаар байрыг Х.Лувсан нар тус тус эзэлжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж