
Баяр наадмын өдрүүдэд төв цэнгэлдэхийн гурван суурин бие засах газраас гадна 40 ширхэг био жорлонг энэ сарын 5-наас өмнө байрлуулах аж. Төв цэнгэлдэх хүрээлэнгийг орчимд 500 аж ахуй нэгжид, нийтийн хоол хүнсний худалдаа явуулах зөвшөөрөл олгосон бол Хүй долоо худагт хуушуур зарах 150 цэг, явуулын хүнсний худалдаа эрхлэх 100 цэгийн зөвшөөрөл олгож дуусчээ. Энэ жилээс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлуудыг дугаартай болгож байгаа бөгөөд 12 365 суудал дугаарласан байгаа аж. Түүнчлэн 5-аас дээш насны хүүхэд том хүний тасалбар авч орохоор болсныг дашрамд сануулъя.
С.Отгон