Даймлерийн ашиг 31 хувиар буурлаа

Хуучирсан мэдээ: 2016.04.22-нд нийтлэгдсэн

Даймлерийн ашиг 31 хувиар буурлаа

Германы авто машин үйлдвэрлэгч Даймлерийн энэ оны эхний улирлын ашиг 31 хувиар буурсан тухай AFP агентлаг мэдээллээ. Дэлхийд алдартай Mercedes-Benz загвараар Даймлерийг хүмүүс мэднэ. Mercedes-Benz-ийн хамгийн түгээмэл хоёр загварын борлуулалт буурсан нь нь ийнхүү ашиг буурахад нөлөөлжээ. Тухайлбал, S болон E-Class загварын машины борлуулалт буурчээ.

31 хувийг алдагдал хүлээснээр Даймлерийн ашиг 1.353 тэрбум евро /1.5 тэрбум ам.доллар/ болж байгаа юм.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж