БНСУ-ын холбогдох байгууллагууд МИАТ компанид нэмэлт нислэг үйлдэх зөвшөөрөл олгохгүй байгаагийн улмаас хүндрэл үүссэн хэвээр байна. Тухайлбал, өнөөдөр 18.30 цагт төлөвлөгдөөд байан Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэг 24 цагаар хойшилжээ. Цаашид нэмэлт нислэгийн зөвшөөрөл өгөхгүй бол энэ байдал удаа дараа давтагдах бололтой. Тиймээс МИАТ компанийн зүгээс Сөүл-Улаанбаатарын чиглэлийн зорчигчдыг Сөүл- Бээжин-Улаанбаатар, Сөүл-Токио-Улаабаатар, Сөүл-Осака-Улаанбаатар гэсэн чиглэлээр тээвэрлэн, тухай бүрт нь зохицуулалт хийж байна. Мөн Улаанбаатараас-Сөүлийн чиглэлд нэмэлт нислэгээр аялах зорчигчдыг дээрхийн адилаар зохицуулж байгаа гэв.
С.Отгон