Кубын нэртэй тамхи таригч нас барав

Хуучирсан мэдээ: 2010.04.19-нд нийтлэгдсэн

Кубын нэртэй тамхи таригч нас барав

Тамхины тариалангч нэр цуутай Алерандро Робайн энэ сарын 17-ны өдөр 91 насандаа өөд болжээ. Түүний нэрээр навчин тамхины нэг брэндийг нэрлэсэн гэж Associated Press агентлаг дамжуулжээ. Агентлагийн мэдээнд түүнийг хэдэн арван жилийн турш “Кубын тамхины аж үйлдвэрийн бэлгэдэл нь” байсныг онцолжээ. Хамгийн өндөр ангиллын Vegas Robaina гэсэн навчин тамхийг нэрээрээ нэрлүүлсэн цорын ганц куба хүн нь Робайн билээ. 1919 оны гуравдугаар сард төрсөн тэрээр гэр бүлийнхээ тамхины талбайд ажиллаж байгаад хувьсгалын дараа Кубад үлдэн өндөр сортын тамхи тарьж байлаа. Түүнд Кубын төрийн дээд шагналуудыг олгосон ба нас барсан тухай нь тус орны радио, телевизээр зарласан байна. “Кубын тамхины түүхэнд тэр арчигдашгүй ул мөрөө үлдээсэн” гэж Кубын радиогийн гашуудлын үгэнд тэмдэглэсэн байлаа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж