Шилдэг бөхчүүдийн халз барилдаанд хэн хэн зодоглох вэ?

Хуучирсан мэдээ: 2016.04.22-нд нийтлэгдсэн

Шилдэг бөхчүүдийн халз барилдаанд хэн хэн зодоглох вэ?

Улсын цолтой шилдэг 12 бөхийн багийн халз барилдаан 2016 оны 4-р сарын 30-ны өдөр 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Энэ цагийн монгол бөхийн өнгийг тодорхойлж яваа, улсын алдар цолтой шилдэг 12 бөх зургаа, зургаагаараа баг болон өрсөлдөх бөгөөд  улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Н.Батзаяа, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Т.Баасанхүү нар энэхүү барилдаанд хүчийг үзэн барилдах юм.

Өнөө цагийн шилдгийн шилдэг бөхчүүдийн

Өгөө аваатай, гал гарсан халз барилдааныг

Өргөө ордондоо ирж тухлан үзэхтүн

Өөдөө бадрах хийморио бадраагтун

Нууц товчооны хоёр их хүчтэний удмынхан

Нутаг усаараа биш сэтгэл зүрхээрээ нэгдсэн байна

Барилдаан гэж юу байдгийг үзүүлцгээе хэмээн

Барс арслан мэт хүрхрэлдэн байна…

 

Билетийг Монгол бөхийн өргөөний кассаар худалдаална.

Харилцах утас: 456978, 99043264, 88085308

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж