З.Энхболд: Гараа сайн бол бариа сайн

Хуучирсан мэдээ: 2016.04.22-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Гараа сайн бол бариа сайн

ASEP-ийн есдүгээр уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “ASEP-ийн уулзалт амжилттай зохион байгуулагдаж үүний үр дүнд тунхаглал баталлаа. Парламентын төлөөлөгчид салбар хуралдаанд идэвхитэй оролцсон бөгөөд уулзалт найрсаг хамтын ажиллагааны уур амьсгалтай болж өнгөрлөө. АСЕМ-ын бэлтгэл гэж хэлж болох ASEP-ийн уулзалт нь АСЕМ-ын  20 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм. Уулзалтын явцад улс орны илэрхийлсэн байр суурь, дэвшүүлсэн санал санаачлагууд нь  ASEP-ийн есдүгээр уулзалтын тунхаглалд тусгалаа олсон. Энэхүү тунхаглалыг АСЕМ-д танилцуулна. Гараа сайн бол бариа сайн гэж ярьдаг. Тиймээс дараа дараагийн олон арга хэмжээ амжилттай болно гэж итгэж байна” гэлээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Салбар хуралдааны үеэр ОХУ-тай хамтарч чөлөөт бүс байгуулах асуудал яригдаж байсан. Энэ ажил хэрхэн хэрэгжих вэ?

-Дэлхийн янз бүрийн бүс нутгууд хоорондоо чөлөөт бүс байгуулдаг.  ОХУ-тай чөлөөт бүс байгуулах ажил бол зайлшгүй яригдах ёстой. Одоогийн байдлаар ганцхан Япон улстай чөлөөт худалдааны бүсээр харилцдаг. Тиймээс АСЕМ-ын уулзалтэнд энэ сэдэв хөндөгдөх юм бол бид дэмжих байр суурь илэрхийлнэ.

-Хүний эрхийн асуудалтай холбоотой улс орон бүрийн байр суурийг нэгдмэл утгаар нь Тунхаглалдаа хэрхэн тусгасан бэ?

-Тунхаглалд аль болох асуудлыг нэгтгэж оруулахыг эрмэлзсэн. Хүний эрхтэй холбоотой асуудлыг одоогийн байгаа текстээр нь санал нэгтэй дэмжсэн. Үүнээс арай өөр саналтай байсан улс оры саналыг ASEP-ийн есдүгээр уулзалтын эмхэтгэлд оруулахаар болсон.

-Монгол Улсын хувьд эмэгтэйчүүдийн эрх, засаглалын зөв тогтолцоо гэх мэт асуудлыг тунхаглалд тусгуулахаар санал оруулсан. Энэ нь дэмжигдсэн үү?

-Дэмжигдсэн. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж