Попын гүнжийн зургийг дуудлага худалдаанд тавьжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.03-нд нийтлэгдсэн

Попын гүнжийн зургийг дуудлага худалдаанд тавьжээ

Попын гүнж гэгдэж байсан Бритни Спирс, Кевин Федерлайн нарын дурлал бүтээгүй ч тэдний богино настай гэрлэлтийн дурсамжууд шүтэн бишрэгчдийнх хувьд үнэ цэнтэй хэвээр гэж Кевиний гэр бүлийнхэн үзэж байгаа гэнэ. Кевиний өвөг эцэг “eBay” дэх үнэ хаялцуулах худалдаанд Попын  гүнжийн хамгийн аз жаргалтай үеэс үлдэж хоцорсон зүйлсийг тавьжээ. Дуудлага худалдаанд тавьсан зүйлсийн хамгийн үнэ цэнтэй нь хос хоёрын хуримын урилга гэнэ. Гоёмсог цаасан урилгыг 1,000 ам.доллараас эхлэн үнэ хаялцуулах ажээ. Дуудлага худалдаанд Кевиний Бритнитэй хамт  2004 онд шагнал гардуулах ёслолд очихдоо өмсч байсан малгай, Попын гүнжийн бие давхар байхдаа авахуулсан гэрэл зураг тавигдсан байна.

Бритн Спирс, Кевин Федерлайн нар 2004 онд Калифорни дахь хувийн “Studio City”-д хуримлаж байсан юм. Кевин Бритнитэй хамт амьдарч байсан үеийг санагдуулах тэдгээр зүйлсийг цаашид хадгалахыг хүсээгүй учраас өвөг эцэгтээ дуудлага худалдаанд зарахыг зөвшөөрчээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж