Энэ сарын 14-ний өдөр Японы Кюсю аралд газар хөдөлж 48 хүн амь эрсдэж, хоёр хүн ор сураггүй болж, 6000 шахам орон сууц, байшин барилга нурсан.
Кюсю арлын баруун өмнөд хэсгийн Кумамото хотол газар хөдлөлийн төв байсан бөгөөд эхний удаад 6.5 балл, дараагийн удаад 7.3 баллын хүчтэй газар хөдөлсөн юм. Японы Цаг уурын удирдах газрын мэдээгээр энэ сарын 14-нөөс хойш Кюсюд 739 удаагийн чичирхийлэл бүртгэгдээд байгаа юм байна.