“Гранд” ээлжит дуулианаа дэлгэв

Хуучирсан мэдээ: 2011.07.03-нд нийтлэгдсэн

Худалдаанд гарсан цагаасаа хэвлэл мэдээллийн салбарт сонирхолтой,
даацтай мэдээлэл, папараци зургуудаараа дуулиан шуугиан дэгдээсээр ирсэн
“Гранд” сэтгүүлийн 10 дахь дугаар худалдаанд гарчээ. Энэ дугаарын нүүр хуудас бүрээс та хүчирхэг, гранд хүмүүстэй уулзаж, танилцах нь ээ.

Монгол бөхийн түүхэнд хоёр Мөнхийн эзэрхийллийн үе хэмээх түүхэн он цаг байдаг. Дэвлээ, давлаа хэмээн наадамчин олныг шуугиулж явсан харьшгүй хүчтэй энэ хоёр эрхмийг харьцуулж, зүйлрүүлж ирсэн нь ч тоймгүй. Сүр хүчээр монгол генийг дархалсан домогт хоёр буурал аваргыг наадам хаяанд ирсэн энэ үед “Гранд” сэтгүүл хоймортоо залсан байна. Оготно, зурам гэдэг цолтой болцгооё хэмээн Ж.Мөнхбат аварга уриалсан нь ямар учиртай юм бол? “Гранд би” ярилцлагын булангаас та сонирхоорой.  

Манайхан эмэгтэй хүн өөрөөсөө дүү нөхөртэй байхыг эвэртэй туулай үзсэн мэт гайхаж, сонжиж хүлээж авдаг. Цагийн аясаар улам бүр нэмэгдэж буй ийм дурлалын эздийг “Гранд” сэтгүүл “Эгчмэд дурлалын эзэд буюу хүчирхэг хүүхнүүдийн арми” хэмээх нийтлэлдээ онцолсон байна. Өөрөөсөө дүү нөхөртэй, энэ амьдралыг байлдан дагуулж яваа урлаг, улс төр, бизнесийн салбарын хүчирхэг хүүхнүүд хэн болох, хэрхэн дурлалын романсаа хэлхсэнийг та тус сэтгүүлийн энэ дугаараас үргэлжлэлийг дараагийн дугаараас уншиж сонирхож болох юм байна.

Наадам, цагаан сараар л Монголын ард түмэн төрийн тэргүүн болоод тэргүүн хатагтай нараа шинжиж, сонждог. Тэгвэл Монголын түүхэн дэхь 4 тэргүүн хатагтай “Гранд”-д “десант буулгасан” нь таны анхаарлыг татах нь лав. Тэргүүн хатагтай нарын үнэ цэнэ, хувцаслалт, биеэ авч явах соёлын хувьд хэн нь хэн болохыг тун ч сонирхолтойгоор нийтэлжээ.  

Брэндийн давалгаа шуурч буй энэ үед дээдсийн дэгжин хатагтай ямар гоёлыг онцолж, стиль имижээ хэрхэн тодорхойлж буйг “Гранд” тольдсон байна. 20-р зууны толгой тэрбумтан Ш.Отгонбилэг агсаны голомт залгах ганц хүүгийн эхнэр залуу хатагтай Э.Туул хувцаслалт, гоо зүйн соёлоороо дээдсийн хүрээндээ цахиур хагалж байгаа хэмээн тус сэтгүүл дүгнэжээ.

Дээдсийн спорт гэгддэг гольфын шилдэг монгол тамирчид хэн болохыг та мэдэх үү? Монголын анхны топ модель, анхны шилдэг эмэгтэй гольфчин, алтан үеийн загвар өмсөгчдийн нэг Б.Шатарцэцэг, түүний нөхөр Монголбанкны ерөнхийлөгч асан, дипломатч М.Жаргалсайхан, түүний дүү “Хөрөнгийн биржийн” гэгддэг М.Золжаргал, эрхэм гишүүн Ц.Мөнх-Оргил, “Их хуралдай” уушийн газрын захирал хатагтай гээд гольфчин эрхмүүд “Гранд”-ын дуранд өртжээ.

Түүнчлэн экс гишүүн, Их хурлын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж, Ө.Энхтүвшин хоёрын худ ургийн барилдлага-хүү, охын хоёрынх нь хуримын хаана ч нийтлэгдээгүй фото сурвалжлага, алтан үеийн загвар өмсөгчдийн тоонд зүй ёсоор багтдаг загвар өмсөгч Б.Туяагийн алдарт Ч.Лодойдамбын хүү, дипломатч Л.Галбадрахтай амьдрал холбосон түүх, топ модель Э.Одгэрэлийн багш гэгддэг, өдгөө Хонгконгт амьдарч буй шилдэг загвар өмсөгч С.Энхгэрэл, холын Америкаас ирж эх орондоо таван тивийн цэл залуухан бүжигчдийг цуглуулж, дээдсийг хөдөлгөөнд оруулсан Д.Алтанхуяг гавьяатын балетын фестивалийн гранд зочид, хүнийг хунд дурлуулсан П.И.Чайковскийн тэсрэлт, хувцаслалт, Индигочуудын дараа үе Кристал хүүхдүүд гэж хэн болох, гэрэл зургийн хальснаа үлдсэн “Наадамчин Монголчууд”-ын сонирхолтой, эгзэгтэй фото агшин гээд олон сонирхолтой, сонин жигтэй мэдээллүүдийг “Гранд” сэтгүүл энэ дугаартаа багтаасан байна.

“Гранд” сэтгүүлээ та “Номин”-гийн сүлжээ суперамаркетууд, Миний дэлгүүрийн сүлжээ, номын худалдаа, сонин борлуула бүх цэгүүдээс худалдан авах боломжтой. Мөн “Монгол шуудан”, “Түгээмэл шуурхай шуудан”, “Скай пост”, “Улаанбаатар” шуудангийн бүх салбаруудаар захиалан уншаарай. 3-р улирлын нэмэлт захиалга орон даяар явагдаж байна.    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж