Шинжлэх ухааны зарим тодорхойлолтоор Байгал нь дэлхийн хамгийн эртний нуур гэгддэг. Байгал нуур 25 сая орчим жилийн настай. Хөгшрөх тусам талбай нь улам тэлж, гүн нь нэмэгдэж байгаа ажээ.
Дэлхийн хамгийн гүн (1637 м) нуурын энэ өөрчлөлтийг тайлбарлахад амархан. Байгал нуурыг томроход газрын гадаргын хөдөлгөөн тусладаг гэнэ Учир нь, уг нуур рифтийн гэх бүсэд ("рифт» гэсэн англи үгнээс, тэр нь цууралт, хагалбар гэсэн утгатай) үүсчээ. Энэ бүс нь газрын гадаргын 1000 км-ын урттай, 50-80 км-ын өргөнтэй нэгэн ёсны өсөн тэлж буй шарх юм.
Газар доорх хүчний хөдөлгөөний улмаас нуурын эрэг нь жилдээ хоёр см-аар тэлэгдэн дунджаар 600 м2 талбайгаар, усны хэмжээ нь 400 мянган шоо метраар нэмэгдэж байгаа гэнэ. Эрэг нь тэлэгдэж байгаа учраас Байгал нуурын давалгаа нь тэнгисийнх шиг болж байгаа ажээ.
Давалгааны улмаас эрэг нь хурдан угаагдах болжээ. Давалгаагаар туугдсан хатуу биетийн урсгал нь хадан цохиог нураах болсон байна. Энэ нь нуурын талбайн хэмжээ нэмэгдэж байгаа шалтгаан юм. Байгал нуур 1969-1988 оны хооронд 194 мянган км2-аар нэмэгджээ. Эргийн эвдрэлийн тунадас далайн ёроолд тунан усны ачааллыг нэмэх болжээ. Тэр жин нь ёроолыг нь даран нуурыг гүнзгийрүүлэх болжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР