Хүний хөл хүрдэггүй өндөр уулсын оройгоор иргэншлийн янз бүрийн хог олдох болжээ. Тухайлбал, Гималайн уулнаас нөүтбук, резинэн хүүхэн олдож байсан бол Монбланы оргилд төмөр торон сав, аквариум олжээ.
Бен Невисийн уулыг цэвэрлэж байсан сайн дурын экологичид уулын оргилд хуучин төгөлдөр хуур байсныг үзээд алмайрчээ. Тэр хөгжмийн зэмсэг далайн төвшнөөс дээш 1344 метрийн өндөрт хэрхэн гарсан талаар сэтгүүлчдэд олон таамаг дэвшүүлсэн юм. Дараа нь Кэн Кэмпбелл гэгч гарч ирээд тэр хөгжмийг уулын оройд 35 жилийн өмнө гарган тавьснаа тайлбарлажээ.
Төгөлдөр хуур нутгийн сүмд олон жил болсон ба цаг хугацааны явцад хуучирч хаяхаар болсон байв. Кэмпбеллд нэгэн сонин санаа төрж, хөгжмийг үүрч уулын оргилд гаргасан гэж ярьсан юм. Энэ аялал нь таалагдсан тэрбээр дараа нь Бен Невисийн оргилд шар айрагтай торх, анжис зэргийг аваачжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР