Аппалачийн үүслийн шинэ онол

Хуучирсан мэдээ: 2016.04.22-нд нийтлэгдсэн

Аппалачийн үүслийн шинэ онол

Саяхан болтол эрдэмтэд 420 сая жилийн өмнө дэлхий Рея гэсэн далайгаар тусгаарлагдсан хоёр тивтэй байсан гэж бодож байв. Өмнөд хэсэгт нь Гондвана гэх Өмнөд Америк, Африк, Энэтхэг, Австрали, Антарктидаас бүрэлдсэн супер тив байсан Хойд хэсэгт нь Хойд Америк Гренланд, Европ, Азийн хэсгийг нийлүүлсэн Лавразия гэх тив байлаа гэж үзэж ирсэн юм.

Нийтийн хүлээн  зөвшөөрсөнөөр Акатлан цогцолбор, Аппалачийн хадат  өндөрлөг нь Гондвана тивийн хэсэг байгаад ойролцоогоор 500 сая жилийн өмнө супер тивээс тасран хойд зүг тийш нүүж эхлэн тивүүдийг тусгаарлаж байсан Япетус далайг боосон гэдэг.

Акатлан Хойд Америктай мөргөлдөөд Аппалачийн уулсын хэсгийн бий болгожээ гэдэг байв. Акатланд хийсэн шинэ  судалгаа нь түүний Япетусын тэнгисийнх биш харин Реи далайн ёроол байсан мөн Аппалачи нь бодож байснаас 120 сая жилийн өмнө үүссэнийг харуулжээ.

Судалгааг хийсэн Огайогийн их сургуулийн Дамиан Нанс энэ нээлт нь Аппалачи үүссэн онолд халдлаа гэж үзэв. Шинэ онолоор Акатлан нь Гондвана тивийн хэсэг байгаад тэр супер тив бүхлээрээ Хойд Америктай мөргөлджээ.

Үүний улмаас шинэ супер тив Пангея  үүссэн бөгөөд хожим (225-200 сая  жилийн өмнө) өнөөгийн тивүүд түүнээс тасран бий болжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж