Жош Хартнетийн альтернатив болзоо

Хуучирсан мэдээ: 2011.07.03-нд нийтлэгдсэн

Жош Хартнетийн альтернатив болзоо

Загвар өмсч шоу бизнес дэх кареераа эхэлж байсан жүжигчин Жош Хартнет София гэгч загвар өмсөгч найз бүсгүйтэй болсон гэнэ.

Дэгжин нүдний шил хослуулж зүүсэн хос хоёр Нью Йоркт зугаалж яваад гэрэл зурагчдын дуранд өртжээ. Харин хачирхалтай нь найз бүсгүй нь дугуй унаж, жүжигчин эр өөрөө явган алхаж явсан ажээ. Загвар өмсөгч бүсгүй дугуй унангаа хачиртай талх идэж, нэгэн зэрэг хэд хэдэн үйлдэл хийж чаддагаа харуулсан гэнэ. Харин “Сувдан эрэг”-ийн нисэгч маань хажууд нь тайван алхаж явсан ажээ.  Жүжигчин Жош Хартнет  “Dark Star Hollow” хэмээх адал явдалт аймшгийн кинонд тоглох бөгөөд киноны зураг авалт ирэх сард эхлэх гэнэ. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж