Нийслэлийн олон орлогчийг цөөлөхийг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2016.04.22-нд нийтлэгдсэн

Нийслэлийн олон орлогчийг цөөлөхийг шаарджээ

“Хэрэглэгчийн эрх, боловсрол” холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд түүний орлогч Н.Буяндалай, Н.Батаа, Ц.Гантөмөр нарын зургаан даргыг огцруулахыг шаардсан шаардлагыг хүргүүлсэн бөгөөд шаардлагын дагуу өнөөдөр /2016.04.22/  цуглаан зохион байгуулахаар хандсан боловч хуульд байхгүй шалтгаанаар хоригложээ.

“Хэрэглэгчийн эрх, боловсрол” холбооны гишүүн Г.Баярсайхан “Монгол Улсад жагсаал, цуглаан хийх эрх зөрчигдөж байна. Гадны улсуудад уулзалт болж л байдаг ард иргэд нь жагсаал хийж л байдаг. Өнөөдөр АСЕМ-ын уулзалттай холбоотой муу хувцастай хүнийг цагдаа нар барьж байна гэнэ. Бид энэ бүгдээс айгаад жагсаал хийхгүй байх ямар ч  шалтгаан байхгүй. Манай оронд ардчилал бус дарангуйлал ноёрхжээ” гэв.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.2-т ”Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасан байдаг байна. Мөн “нийслэлийн Засаг дарга 1-2 орлогчтой байх ёстой” гэж заасан байдаг байна. Эдгээр заалтыг зөрчиж байгаа учраас “Хэрэглэгчийн эрх, боловсрол” холбоо Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлсэн юм байна. Мэдээлэл хийсэн холбооны гишүүн Б.Цэрэнгийн хэлснээр одоо нийслэл болоод дүүргүүд 42 орлогч даргатай байгаа юм байна

“Бид өнгөрсөн сарын 7-ны өдөр Үндэсний түүхийн музейн урд талын нийтийн эзэмшлийн талбайд жагсаал цуглаан хийсэн. Өнөөдөр дахин хийх гэтэл эрх мэдлээ ашиглан Э.Бат-Үүл дарга энэ цуглааныг хориглолоо. Хотын атаман хийхээ болиоч ээ. Бид аргаа бараад АСЕМ-ын төлөөлөгчдөд зориулж сонордуулга гаргаад байна” хэмээн холбооныхон хэллээ.

А.ЦЭЭСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж