“iPhone 5C”-д нэвтрэхийн тулд хакеруудад 1.3 сая ам.долларыг төлжээ

Хуучирсан мэдээ: 2016.04.22-нд нийтлэгдсэн

“iPhone 5C”-д нэвтрэхийн тулд хакеруудад 1.3 сая ам.долларыг төлжээ

Террорист халдлагын сэжигтний “iPhone 5C” утсанд нэвтрэхийн тулд АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /FBI/ хакерын бүлэгт 1.3 сая ам.долларыг төлсөн гэнэ. Гэвч Холбооны мөрдөх товчоо шүүхэд зарга үүсгэж, өндөр үнэ төлөн байж “iPhone 5C” утсанд нэвтэрсний хариуд халдлагын сэжигтэнтэй холбоотой ямар чухал мэдээлэл олж авсан нь тодорхойгүй.

Өмнө нь “Zerodium” цахим хамгааллын фирм “Apple” компанийн “iOS 9” үйлдлийн системийн сул талыг нэг сая ам.доллараар худалдана хэмээн мэдэгдэж байв.

Холбооны мөрдөх товчоо хакерын бүлэгт хандахаас өмнө сэжигтний гар утсанд нэвтрэхийн тулд “iPhone 5C” утасны нууцлалын системийг өөрчлөхийг “Apple” компаниас хүсч байсан юм. Үүнийг эсэргүүцсэн “Apple” компани  өнгөрсөн сард шүүхэд зарга мэдүүлсэн байв. “Apple” компани хэрэглэгчдийнхээ аюулгүй байдал, хувь хүний нууцлалын төлөө Холбооны мөрдөх товчооны хүсэлтийг эсэргүүцэж байлаа.

“Исламын улс” бүлэглэлийн гишүүд хэмээн сэжиглэгдэж буй Ризван Фароок эхнэрийнхээ хамт өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сард Калифорни муж улсын Сан-Бернардино хотод гал нээж, 14 хүний амийг хөнөөсөн юм.  Цагдаа нар Ризван Фароокийг буудан хөнөөсөн аж.

Эх сурвалж: The Washington Post

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж