Вижаяа Лата Редди Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.07.03-нд нийтлэгдсэн

Вижаяа Лата Редди Монголд айлчилна

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшингийн урилгаар Бүгд найрамдах Энэтхэг улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны Нарийн бичгийн дарга, хатагтай Вижаяа Лата Редди Монгол улсад айлчилж байна. Түүний айлчлал өнөөдөр эхэлж, долдугаар сарын 6-нд өндөрлөх юм. Хатагтай Лата Редди айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэгтэй уулзаж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй ээлжит зөвлөлдөх уулзалт хийх төлөвлөгөөтэй байна. Зөвлөлдөх уулзалтаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хоорондын хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын терроризмтой хамтран тэмцэх, бүсийн аюулгүй байдалтай холбоотой хар тамхи, хүний наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, олон улсын аюулгүй байдлын харилцан сонирхсон зарим асуудлаар санал солилцож, цаашдын түншлэлийн чиглэл, хамтын ажиллагааны арга хэмжээг тодорхойлох аж.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж