Монгол улсад анх удаа болж буй чөлөөт бөхийн олимпийн эрхийн тэмцээн өнөөдөр сонгомол бөхийн барилдаанаар эхэллээ. Буянт-Ухаа спортын ордонд болж буй “The first “Last-Chance” (Эхний сүүлчийн боломж) тэмцээн ням гаригт өндөрлөнө.
Өнөөдрөөс эхлэн Буянт-Ухаа спортын ордон руу автобус үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ. Тодруулбал, өнөөдөр 15.00, 16.00, 17.00 цагуудаас Спортын төв ордноос нийтийн унаа үйлчилж байна.
Тэмцээний нээлтийн ажиллагаа 17.30 цагаас эхлэх бөгөөд сонгомол бөхийн финалын барилдаанууд 18.00 цагаас эхэлнэ.