Украинд Оросын кино гаргахыг хориглосон хууль батлагдсан талаар парламентын албан ёсны вэб сайтад мэдээлсэн байна.
Украины парламентын гишүүд өнгөрсөн гуравдугаар сарын 29-нд болсон парламентын чуулганаар хуулийг төслийг батлахыг дэмжсэн ажээ.
Харин энэ сарын 20-нд хуулийн төсөлд гарын үсэг зуруулахаар ерөнхийлөгчид өргөн барьсан байна.
Интерфакс агентлагийн мэдээлснээр хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа болон Украины хууль, тогтоомжтой уялдуулан хэрэгжүүлэх нөхцөлийн талаар хэлэлцэж байгаа юм байна.
Хуулинд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш ОХУ-д бүтээгдсэн буюу анх цацагдсан киног Украинд гаргахыг хоригложээ. Украинд 2014 оны хоёрдугаар сард олныг хамарсан үймээн самуун дэгдээсэн хувьсгал гарч, эмх замбараагүй байдал эхэлсэн юм.
Шинэ хууль ялангуяа уран зөгнөлт кино, телевизийн хөтөлбөр, цуврал кинонд хамаатай боловч Украины хууль тогтоогчид Оросын дүрэмт хувцастай, хууль сахиулагч, тусгай албаныханыг сурталчилсан, суртал ухуулгын шинжтэй, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш гарсан бүх кино, уран бүтээлийг хориглох заалт оруулсан байна.
Н.ЭНХ