2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр амь үрэгдсэн таван хүний гэгээн дурсгалыг хүндэтгэж, гэрэлт зул өргөх ёслол өнгөрөгч баасан гаригийн орой Сүхбаатарын талбайд боллоо. Жил бүрийн энэ өдөр талийгаачдын ар гэрийнхэн гэрэлт зул өргөдөг уламжлалтай. Тэднийг дурсаж, гэрэлт зул өргөхөөр энгийн иргэд олноороо цугларсан байв. Талийгаачийн ар гэрийнхэн энэ өдрийг “Таван халуун амь үгүй болсон хар өдрийг дурсан санаж, гэм буруутанд хариуцлага тооцохыг хохирогчдын ар гэрийнхэн төр засгаас шаардах өдөр” гэдгийг онцолж байлаа. Сануулахад, 2008 оны долдугаар сарын үймээний үеэр үеэр Э.Доржсүрэн, Р.Мөнх-Эрдэнэ, С.Ганбаатар, Ц.Энхбаатар нарын таван хүн амь насаа алдсан билээ.
С.Отгон