ОХУ-ын “ВКонтакте” цахим хуудсанд үлэг гүрвэл, танкны зураг оруулж, тоглоомны трейлер тавьсан Москвагийн 11 настай сурагчийг нэг ангийн хүүхдүүд дооглож, тохуурхсан хэрэг гарчээ. Хүүгийн ээж үүнийг олж мэдээд ВКонтакте цахим хуудасны хэрэглэгчдээс хүүг нь дэмжиж, лайк дарж өгөхийг хүссэн байна.
Хүүгийн ээж энэ талаар цахим хуудсандаа ингэж бичжээ. “Степан жаахан хүүхэд шиг зантай ч сайхан сэтгэлтэй, хөөрхөн ааштай хүү. Гэтэл хүүгийн ВКонтакте цахим хуудсыг нь үзсэн ангийн нь хүүхдүүд түүнийг дээрэлхэж, “чиний постыг хэн ч үзэхгүй. Чи бол мангар” гэж бичжээ”.
Хүүгийн ээжийн хүсэлт тэр даруй цахим сүлжээгээр тарж, олон мянган хүн лайк дарж, сэтгэгдэл бичсэн байжээ. Цахим хэрэглэгчид Оросын өнцөг булан бүрээс хүүд видео мэндчилгээ илгээсний дунд алдартнууд, одууд, тэрбүү хэл НАСА-гийн сансрын нисэгч Дэн Бербанк хүртэл байжээ.
Тэр бүү хэл Оросын телевизийн хөтлөгч Иван Ургант хүүг 1-р сувгийн шоу нэвтрүүлэг, “ВКонтакте” болон Оросын интернэтийн аварга “Mail.ru.”, тэрбүү хэл Палентеологийн музей хүртэл хүүг урьсан гэнэ.
Н.ЭНХ