Стросс-Кан эрх чөлөөгөө тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.07.03-нд нийтлэгдсэн

Стросс-Кан эрх чөлөөгөө тэмдэглэв

Секс гэмт хэрэгт холбогдож, гэрийн хорионд ороод байсан ОУВС-гийн тэргүүн асан Стросс -Кан эрх чөлөөгөө тэмдэглэж эхнэртэйгээ 700 ам.доллараар оройн зоог барьсан гэнэ. Түүнийг эрх чөлөөгөөг хасуулж, албан тушаалаасаа огцроход хүргэсэн хүчингийн хэргийн хохирогч гэх эмэгтэй бие үнэлэгч байсан нь тогтоогдсоны дараа түүнийг гэрийн хорионоос гаргасан юм. Стросс-Каныг гэрийн хорионоос гаргасан боловч түүнд тулгасан ял хэвээр байгаа тул пасспортыг нь буцааж өгөөгүй байгаа гэнэ. Түүнийг хүчингийн хэрэгт буруутгасан зочид буудлын үйлчлэгч хар тамхины наймаачидтай холбоотойгоос гадна буудлын зочдод биеэ үнэлдэг байсан нь тогтоогдсон байна. Шинэ Гвинейгээс  ирсэн 32 настай цагаач эмэгтэйд шүүхэд худал мэдүүлэг өгсөн хэргээр ял тулгаж байгаа ажээ. “Үйлчлэгч ажлынхаа хажуугаар илүү мөнгө олдог байсан нь тогтоогдсон. Гэхдээ бүсгүй зочдод чуур авчирч өгсний төлөө ийм хөлс авдаггүй байсан нь мэдээж.” гэж Стросс-Каны прокурорын  төлөөлөгч “New York Post”-д мэдээлсэн байна. Зочид буудлын үйлчлэгч цагаачлах эрх олж авахын тулд Шинэ Гвинейн цэргүүдэд хүчиндүүлсэн, нөхрөө шоронд байцаагдаж нас барсан гэж худал мэдүүлэг өгсөн гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж