Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл долоо хоног бүрийн Мягмар гарагт намын байрандаа ирж ажилладаг. Тэрээр энэ үеэр өөртэй нь биечилж уулзахаар хандсан намын ахмад гишүүдтэйгээ уулзаж, тэдэнд нийслэлд хотод хийсэн болон хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл өгч, санал, хүсэлтийг сонсдог юм.
Энэхүү уулзалтыг 2015 оны аравдугаар сараас хийж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийслэлийн есөн дүүргийн 80 ахмад гишүүнтэйгээ ганцаарчилж болон бүлгээр уулзжээ. Энэ оны эхний улирлын байдлаар зургаан дүүргийн 40 гишүүнтэй уулзсан байна.