ЕБС-ийн сурагчид уран хөдөлгөөнт гимнастикаар өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2016.04.22-нд нийтлэгдсэн

ЕБС-ийн сурагчид уран хөдөлгөөнт гимнастикаар өрсөлдөж байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнийг 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 22-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.

Тэмцээний I шат буюу Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн 8 дүүргийн 100 гаруй сургуулийн 3000 гаруй сурагч оролцож аваргаа тодруулсан бөгөөд өнөөдөрөөс тэмцээний II  шат эхлэж байгаа юм.

Нийслэлийн шигшээ тэмцээнд дүүргүүдээс шалгарсан ерөнхий боловсролын 30-н сургуулийн  36 багийн 577 сурагч бага, дунд, ахлах насны ангилалаар ур чадвар, авъяасаа сорин өрсөлдөж шигшээ тэмцээний аваргаа тодруулна.

Бага насны ангилалын багийн төрөлд: Багануур, БЗД-ийн “Баянзүрх” ЦС, “Шавь” ЦС, СХД-ийн “Ирээдүй” ЦС-ийн II 83-р, I 83-р, II 86-р, БГД-ийн “Монгени” сургууль, СБД-ийн “Логарифм” сургууль, ЧД-ийн 117-р сургууль, НД-ийн 119-р сургууль, СХД-ийн “Ирээдүй” 80-р сургууль, СБД-ийн “Гёте” сургууль, БГД-ийн “Монгол-Од” сургууль гэсэн дарааллаар 13 багийн 312 сурагч;

Дунд насны ангилалын багийн төрөлд: Багануур, СБД-ийн 4-р сургууль, ЧД-ийн 57-р сургууль, БЗД-ийн “Шавь” ЦС, НД-ийн “Эрдмийн оргил” ЦС, СХД-ийн “Ирээдүй” 36-р сургууль, БГД-ийн “Монгени” сургууль, ЧД-ийн 24-р сургууль, БЗД-ийн 84-р сургууль, СХД-ийн 106-р сургууль, БГД-ийн “Эрдмийн өргөө” ЦС, ЧД-ийн 117-р сургууль   гэсэн дарааллаар 12 багийн 144 сурагч;

Ахлах насны ангилалын багийн болон гурвалсан төрөлд: СХД-ийн “Ирээдүй” 36-р сургууль, БЗД-ийн 53-р сургууль, ХУД-ийн 34-р сургууль, СБД-ийн 58-р сургууль, ЧД-ийн 5-р сургууль, СБД-ийн ӨЗЗБЛАС, БЗД-ийн 84-р сургууль, СХД-ийн 9-р сургууль, СХД-ийн Ирээдүй 82-р сургууль, СХД-ийн 106-р сургууль, БГД-ийн “Эрдмийн ундраа” ЦС  гэсэн дарааллаар 11 багийн 121 сурагч тус тус өрсөлдөх юм гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж