Грект 12 тэрбумын тусламж олгоно

Хуучирсан мэдээ: 2011.07.03-нд нийтлэгдсэн

Грект 12 тэрбумын тусламж олгоно

Евро бүсийн орнуудын сангийн сайдууд Грекийн эдийн засгийг өрийн хямралаас гаргахад яаралтай тусламж үзүүлэхээр болжээ. Евро бүсийн орнууд зөвшилцлийн хүрээнд Грекийн өрийн хямралыг арилгахын тулд  12 тэрбум еврог ирэх долоо хоногт тус улсад өгөхөөр болжээ. Өнгөрсөн долоо хоногт ОУВС, Европын холбооноос шаардаж байсан төсвийн алдагдлыг бууруулах хатуу бодлогыг Грекийн засгийн газар хүлээн авсан юм. Хэдийгээр Афины гудамж талбайд олон мянган Грекчүүд оролцсон эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн болсон ч парламент Ерөнхий сайд Жорж  Папандреогийн төсвийн алдагдлыг бууруулах зорилготой бодлогыг дэмжсэн байна.

Европын холбоо, ОУВС Грект 110 тэрбум еврогийн санхүүгийн зээл олгосон бөгөөд 2014 он гэхэд тус улсыг өрийн хямралаас гарахад тусламж болгож хоёр дахь зээлийг олгохоор хэлэлцэж байгаа юм. Грекийн Сангийн сайд Эванжелос Венизелос Евро бүсийн орнуудын дээрх алхам Грекийн эдийн засгийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Өрийн хямралд ороод буй Грек, Ирланд, Португаль зэрэг орнуудын эдийн засгийн доройтол Евро бүсийн орнуудын эдийн засгийг тогворгүйжүүлж байгаагаас ОУВС, Европын холбоо санхүүгийн зээл олгохоор болсон юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж