АТГ-ын даргыг хэзээ томилох вэ?

Хуучирсан мэдээ: 2016.04.22-нд нийтлэгдсэн

АТГ-ын даргыг хэзээ томилох вэ?

УИХ-аас Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дарга Н.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргаснаас хойш долоо хонож байна.

Авлигын эсрэг хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга чөлөөлөх хүсэлтээ албан ёсоор гаргаж, УИХ-д оруулсан бол /чуулганы үед гаргасан бол/ 21 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ хэмээн заасан ч дараагийн даргыг хуулийн тэд хоногийн хугацаанд багтаан томилох ёстой гэсэн заалт уг хуульд тусаагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ асуудал хуулийн зохицуулалтгүй байна гэж хэлж болохуйц аж.

Хуулиараа АТГ-ын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилдог юм. Ингэхдээ тус газрын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэх шалгуур үзүүлэлтийг хангасан байх ёстой аж. Мөн АТГ-ын дарга, дэд даргыг нэг удаа улираан томилуулж болох аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын даргын нэрийг УИХ-д санал болговол дэгийн хуулиараа 14 хоногт багтаан хэлэлцэн шийдвэрлэх үүрэг хүлээж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж