АСЕП-ийн чуулган эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.22-нд нийтлэгдсэн

АСЕП-ийн чуулган эхэллээ

Ази Европын парламентын түншлэлийн есдүгээр чуулган Төрийн ордонд эхэллээ. Ази, Европын Парламентын Түншлэлийн есдүгээр уулзалтад түнш  32 орон болон Европын парламентаас 170 төлөөлөгч оролцож байна. Энэхүү уулзалтаас батлан гаргасан Тунхаглалыг ирэх долдугаар сард болох АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулах юм. Уг Тунхаглал нь АСЕМ-ын үйл ажилагааг олон түмэнд ойртуулж, улам илүү  үр дүнтэй, ач холбогдолтой болгоход тус дөхөм болох зорилготой аж.

Чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэллээ. Тэрээр “Энэхүү уулзалт нь долдугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болон түүнийг угтан зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн салхийг хагалж, түүчээ болж байгаагаараа онцлог  юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Ази-Европын улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хэлхээ холбоо тэлж, Ази Европын Парламентын Түншлэл өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан.  Улаанбаатар хотноо болж буй энэ удаагийн есдүгээр уулзалтын үед “Ази, Европын Парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд болж терроризм, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөр, гамшгаас сэргийлэх менежмент, эрчим хүчний аюулгүй байдал, дүрвэгсдийн асуудал зэрэг олон чухал асуудлыг бид хамтдаа  хэлэлцэхээр хуран  цуглаад байна.  Ази-Европын Парламентчдын энэ удаагийн уулзалт нь Ази, Европын Парламентын түншлэлийн өнгөрсөн 20 жилийн үйл ажиллагааг дүгнэн цэгнэж, дараагийн 10 жилийн ирээдүйгээ тодорхойлон, хамтын ашиг сонирхол, нийтлэг зорилтуудад тулгуурлан өргөн хүрээнд, цогц, гүнзгий агуулга, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж