“Microsoft” компанийн ашиг буурчээ

Хуучирсан мэдээ: 2016.04.22-нд нийтлэгдсэн

“Microsoft” компанийн ашиг буурчээ

Суурин компьютерийн худалдаа буурсныг дагаад “Microsoft” компанийн улирлын ашиг буурчээ. Компанийн санхүүгийн жилийн гуравдугаар улирлын цэвэр ашиг дөнгөж 3.76 тэрбум болсон байна. Энэ нь өмнөх жилийнхээс /4.99 тэрбум ам.доллар/ тэрбум гаруйгаар буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн компанийн хувьцааны ханш ч уналттай байгаа аж.

“Microsoft” компанийн “Azure” бизнесийн орлого 3.3 хувиар өсч 6.1 тэрбум амдолларт хүрсэн боловч үйл ажиллагааны ашиг 14 хувиар буурчээ. Программ хангамжийн “Microsoft” компанийн жилийн орлого 21.73 тэрбумаас  20.53 тэрбум ам.доллар болж буурсан аж.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж