Эмнэлгүүдийн барилгын явцтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.03-нд нийтлэгдсэн

Эмнэлгүүдийн барилгын явцтай танилцлаа

Эрүүл мэндийн  сайд С.Ламбаа өчигдөр нийслэлд баригдаж буй эмнэлэг, спорт цогцолборуудын үйл ажиллагаатай танилцлаа. Тойрон аялалын хүрээнд Шархадад байрлалтай Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Нисэхийн Эх хүүхдийн шинэ эмнэлэг,СХД-ийн спорт цогцолбор,  Яаралтай түргэн тусламжийн төвийн салбарын барилга, Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн  өргөтгөлийн барилгын явцтай газар дээр нь очиж танилцсан байна. Эрүүл мэндийн сайд С.Ламбааг Барилга захиалагчийн албаны дарга Н.Батэрдэнэ, тус албаны инженер, мэргэжилтнүүд, ЭМЯ-ны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Түмэндэмбэрэл нар дагалдан  явсан байна.

СЭМҮТ-ийн өргөтгөлийн барилгыг Шинэ барилга ХХК, ХСҮТ-ийн өргөтгөлийн ажлыг Суурь ХХК, Эх хүүхдийн шинэ эмнэлгийн барилгыг Нийслэл Өргөө ХХК болон Пума констракшн ХХК хамтран гүйцэтгэж байгаа бол  СХД-ийн Спорт цогцолборыг Боорчи ХХК, Шастины төв эмнэлгийн өргөтгөлийг Заг ХХК тус тус барьж  байгаа аж. ХСҮТ-ийн барилгын ажил зогсонги байдалтай, удирдах хүмүүс нь эзэнгүй байсанд Эрүүл мэндийн сайд хатуу сануулга өгсөн байна. Харин Шастины төв эмнэлгийн өргөтгөлийн ажил хурдацтай явж байв.


С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж