Тайландад сонгууль болж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.03-нд нийтлэгдсэн

Тайландад сонгууль болж байна

Тайландад бүх нийтийн сонгууль болж байна. Тус улсын Ерөнхий сайд Абхисит Вежаживагийн гарч ирсэн ардчилсан нам өмнөх ерөнхий сайд Такшин Шинаватрагийн засгийн газрыг унагах зорилгоор нэгдсэн Пей Тай намтай өрсөлдөж байна. Тайландад сүүлийн зургаан жилийн турш засгийн газраа огцрохыг шаардсан цуст тэмцэл тасраагүй ажээ. Сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж  170,000 гаруй цагдаагийн ажилтнуудыг дайчилсан байна. Өнгөрсөн жил Бангкок хотод засгийн газрыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн хоёр сар үргэлжилсэн юм. Нийслэл хотод гарсан жагсаал цуглааныг Тайландын засгийн газар армийн хүчээр тараах үед 90 гаруй хүн амиа алдсан. Тэдгээр эсэргүүцэгчдийн дийлэнх нь 2006 онд армийн хүчээр засгийн эрхийг гартаа авсан Такшин Шинаватраг дэмжигчид байжээ. Бангкок дахь олон улсын ажиглагчдын үзэж буйгаар Тайландад болж буй бүх нийтийн сонгууль тус улсыг улс төрийн хямралаас гаргах ач холбогдолтой сонгууль ажээ. Тус улсын улс төрийн хоёр том хүчний хоорондох тэмцлийн улмаас сүүлийн жилүүдэд эсэргүүцлийн хөдөлгөөн тасраагүй бөгөөд үүнээс болж жагсагчид болон армийнхний хооронд мөргөлдөөн гарч, нисэх онгоцны буудал хаагдахад хүрч байсан. Улс төрийн энэ хямрал нь Тайландын ардчилалын нэр хүндийг унагаж, эдийн засаг нь хүнд байдалд орсон юм.  Тайландын бүх нийтийн сонгуулиар 40 гаруй намын 3,832 нэр дэвшигчид парламентийн  доод танхимын 500 суудлын төлөө өрсөлдөж байна.

Тайландад 47 сая хүн сонгууль өгөх ажээ. Сонгуулийн урьдчилсан санал асуулгаар Пей Тай нам олонхийн санал авах нь тодорхой болсон гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж