Улаанбаатарт 28 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2011.07.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 28 хэм дулаан байна

2011 оны 07 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Зүүн
зүгийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун
болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.  Салхи
баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг
нутгаар 15-20 градус, Говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар
25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр., 27-29 градус дулаан байна.

2011 оны 07-р сарын 04-нөөс 07-р сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

4-нд
баруун болон төвийн нутгаар, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн
хагаст, 7-нд зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи
4-нд нутгийн баруун хагаст секундэд 12-14 метр, 5-нд говь талын нутгаар
түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 4-нөөс нутгийн баруун
хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн
уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 10-15 градус, говь талын
нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар
шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж