Б.Арго багш ээлжит уран бүтээлээ улстөрчдөд зориулжээ. Тэрээр энэхүү дуугаа “Жинхэнэ мөрөөдлийн багийнханд зориуллаа” гэдгийгн тодотгосон бөгөөд өөрөө үгийг нь бичиж Г.Төгсболд гэх залуу хөгжмийг нь зохиосон байна. Түүний дуунд,
-Эрүүл хүн эгдүүцэхээр их хэмжээний хэтрүүлэг
Хэрэглэсэн P&R, суртал нэвтрүүлэг
Хонгилын мухарт тавьсан хиймэл гэрэлтүүлэг
Хохирогч болдог сонгогчдын тархийг угаах нидрүүлэг
Хаанаас, хэнээс, яаж олж өгөх нь учир битүүлэг
Амласан мөнгөний хоосон тоогоор ард олноо итгүүлдэг
Хишиг хүртээх үү, хувь тараах уу? гэсэн хэлэлцүүлэг
Хэзээ өгөх бол гэж горьдогсдын сэтгэлийг сэвтүүлдэг
Ижийг нь охинтой нь, эцгийг нь хүүтэй нь хэрэлдүүлдэг
Эцэс сүүлд нь эдийн засгийг элгээр нь хэвтүүлдэг…
…Хонгилын мухарт тавьсан хиймэл гэрэлтүүлгээр
Хойд хананд нь өлгөсөн диваажингийн зурагтай бүтээлгээр
Хохирогчдоо хошгоруулаад учир битүүлгээр
Хоморголон иддэг мангасын зохиосон шидэт үлгэр гэж дуулах аж. Тэрээр энэхүү дуундаа клип хийлгээд амжсан байна. Түүний шинэхэн клипийг та бүхэнд хүргэж байна.
Л.Халиу