1. Наадамчдыг хурдан морины уралдаан үзэхэд нь зориулан Улаанбаатар-Давааны, Давааны –Улаанбаатарын чиглэлд нэмэгдэл 303/304, 305/302-р галт тэрэг Толгойт, Эмээлт өртөөдөд зогсолт хийн, доорхи хуваарийн дагуу аялна.
Галт тэрэгний № | Сар өдөр | Улаанбаатар | Давааны зөрлөг | ||
Явах цаг | Ирэх цаг | Очих цаг | Явах цаг | ||
303/304 | 7-р сарын 10, 11 | 06:15 | 12:30 | 07:20 | 11:35 |
305/302 | 7-р сарын 10, 11 | 13:10 | 18:00 | 14:05 | 17:00 |
303/304 | 7-р сарын 12 | 06:15 | 15:05 | 07:20 | 14:10 |
303/302 | 7-р сарын 13 | 07:25 | 18:00 | 08:25 | 17:00 |
2. Баярын өдрүүдэд буюу 2011 оны 7-р сарын 10-13-ны өдрүүдэд Эрдэнэт-Дархан- Улаанбаатар чиглэлийн 311/274-р галт тэрэг Давааны зөрлөгт 2 минут зогсолттой аялана. 2011 оны 7-р сарын 11-13-ны өдрүүдэд Дархан-Сүхбаатар-Дархан чиглэлийн 701, 702-р галт тэрэг бүх өртөө километрүүдэд зогсолттой аялна.
3. Баярын өдрүүдэд Улаанбаатар-Эрдэнэт, Улаанбаатар-Сүхбаатар, Улаанбаатар- Бор-Өндөр чиглэлд нэмэгдлээр вагон аялуулна.
4. 2011 оны 07-р сарын 10, 14-ний Улаанбаатар-Эрээний 22-р галт тэрэг, 2011 оны 07-р сарын 09, 13, 16-ны өдрүүдэд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 44-р галт тэрэг аялахгүй болсныг анхааруулж байна.
УБТЗ-ын Зорчигч Тээврийн алба