Хятад энэ долоо хоногт алсын тусгалын “Dongfeng-41” баллистик пуужин туршсан тухай Пентагоны эх сурвалж мэдээлжээ. “Dongfeng-41” баллистик пуужин нь 6-10 ширхэг цөмийн хошууг зөөвөрлөн 10 мянга км хол зайд тусах чадалтай аж. Уг пуужин нь 30 минутын дотор АНУ-ын аль ч хэсэгт хүрэх чадалтай гэнэ.
Хятад улс өмнө нь 2015 оны арванхоёрдугаар сарын 5-нд пуужингийн туршилт хийсэн байв. Хятадын арми өнгөрсөн арванхоёрдугаар сард АНУ-ын пуужингаас хамгаалах системийг давах чадалтай асар хурдтай шинэ төрлийн пуужин амжилттай туршсан гэдгийг мэдээлж байжээ.
Хятад улс нь Өмнөд болон Зүүн тэнгис дэх газар нутгийн маргаанаас үүдэн Азийн хөрш орнуудтайгаа зөрчилтэй байгаа юм. Энэ үед Хятадын баллистик пуужингийн туршилтад хөрш орнууд нь онцгой анхаарал тавьж байна.
Эх сурвалж: Pravda.ru
Б.АНХТУЯА