Европын комисс Украины иргэдийг Европын холбооны орнууд руу визгүй зорчихыг албан ёсоор зөвшөөрсөн талаар Коммерсант сонин мэдээлсэн байна.
Украины иргэдийг Европын холбооны орнууд руу визгүй зорчих шийдвэрийг Европын комиссын төлөөлөгч Маргаритис Шинас өнөөдөр мэдэгдсэн юм.
Нидерландад энэ сарын 6-нд явуулсан бүх нийтийн санал асуулгын дүн Европын холбоог Украинтай чөлөөт худалдааны гэрээ байгуулахыг эсэргүүцсэн ч Европын комисс Украины иргэдийн визийг цуцлах тухай яриа өмнө нь гарч байсан билээ.
Европын холбоог Украинтай хамтын ажиллагааны гэрээ байгуулахыг Европын холбооны бусад гишүүн орнууд зөвшөөрсөн хэдий ч Нидерландад явуулсан санал асуулгын дүнгээр санал асуулгад оролцогчдын 60 гаруй хувь нь эсэргүүцсэн юм.
Н.ЭНХ