Чуулганыг хаалттай горимд шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.04.21-нд нийтлэгдсэн

Чуулганыг хаалттай горимд шилжүүлэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх болсонтой холбоотойгоор хаалттай горимд шилжүүллээ. Уг хууль нь улсын нууцад хамаарч байгаа учраас хаалттай горимоор хэлэлцэж буй юм.

Үүний өмнө УИХ-аар Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхын саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.

Мөн Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн бол Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг гишүүдийн 74.5 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлээд байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж