З.Энхболд гишүүдийг зэмлэв

Хуучирсан мэдээ: 2016.04.21-нд нийтлэгдсэн

З.Энхболд гишүүдийг зэмлэв

УИХ-ын ээлжит чуулган хуралдаж байна. Өнөөдөр бүтэн өдрийн турш чуулганыг МАН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд удирдана. 

УИХ-ын чуулганыг удирдах ёстой УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр эхлэх Ази Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалтыг даргалах үүрэг хүлээсэн. Тиймээс бэлтгэл ажлаа базаагаад, чуулганы хуралдаанаас чөлөө авсан бололтой.

Гэвч УИХ-ын чуулганыг хөндлөнгөөс ажиглаж байгаа нь мэдээж хэрэг. Үүний илрэл нь үдээс өмнөх чуулганаар Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцсэн ч гишүүдийн дэмжлэг аваагүй тул З.Энхболд чуулганы танхимд орж ирээд “Энэ хуулийн төслийг дэмжих шаардлагатай байсан. Одоогийн парламентаар хэлэлцэж амжихгүй ч дараагийн парламент хэлэлцэж батлах ёстой хуулийг унагаачихлаа” гээд хуулийн төсөл унагаасан гишүүдийг битүүхэн шүүмжлээд гарлаа.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж