Ховд руу 175 мянгаар нисч эхлэв

Хуучирсан мэдээ: 2016.04.21-нд нийтлэгдсэн

Ховд руу 175 мянгаар нисч эхлэв

Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу МИАТ-ийнхан “АэроМонголиа” компанитай хамтран орон нутагт нислэг хийх, тасалбарын үнийг хямдруулах, үйлчилгээг сайжруулах судалгаа хийж тодорхой шийдэлд хүрсэн. Энэ хүрээнд Ховд аймаг руу том онгоцоор үйлчилж, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгуудад богино зайн нислэг хийхээс гадна тасалбарын үнийг бууруулахаар болсон юм. Энэхүү нислэгийн шинэ маршрутын нээлт өнөөдөр боллоо. Өмнө нь 240 мянган төгрөгөөр Ховд руу нисдэг байсан бол энэхүү нислэгийг хийж эхэлснээр 175 мянган төгрөг болгож хямдруулсан байна. Ховд аймаг руу машинаар явахад 80 мянган төгрөгийн үнэтэй байдаг бөгөөд хоёр хоног явж, хоолны мөнгө нэмэгдэж, тав тухгүй зорчдог юм.

Харин энэхүү нислэгийг үйлдэж эхэлснээр хоёр цагийн дотор боломжийн үнээр Ховд аймаг руу зорчих боломжтой болжээ. Нислэгийн нээлтийн ажиллагаанд Зам тээврийн сайд М.Зоригт оролцсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж