Олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-30-ны өдрүүдэд Узбекстаны Ташкент хотноо болно. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн байгаараө оролцох бөгөөд баг тамирчид өнөөдөр тус улсыг зорино.
Монголын багийн ахлагчаар МХӨХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Даваадорж, дасгалжуулагчаар улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, эрэгтэй багийн ахлагчаар МХӨХ-ны дэд ерөнхийлөгч Л.Дашзэвэг, эмэгтэй багийн ахлагчаар МХӨХ-ны дэд ерөнхийлөгч О.Батсайхан нар томилогдсон. Мөн тус тэмцээний шүүгчээр олон улсын I зэргийн шүүгч Л.Одгэрэл ажиллах юм.
Олон улсын хүндийн өргөлтийн холбооны шинэчлэгдсэн дүрмийн дагуу багийн дүнгээр олимпийн эрхийг олгох бөгөөд тэмцээний сүүлийн өдөр РИО-г зорих баг тамирчид тодрох юм.
Багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй:
56 кг: ОУХМ Ө.Чагнаадорж
62 кг: ОУХМ Э.Мөнхдөл, Б.Баярням
69 кг: Спортын дэд мастер Э.Оюунбат
77 кг: Спортын мастер Ч.Очирхуяг, спортын дэд мастер Ө.Баянмөнх
85 кг: Спортын дэд мастер Б.Цэнд-Аюуш, спортын мастер Б.Гантулга болон нөөц тамирчнаар I зэрэгтэй Б.Нямчулуун
Эмэгтэй:
48 кг: ОУХМ Б.Золбоо, ОУХМ Ч.Нямзул
53 кг: ОУХМ А.Бум-Аюуш
63 кг: ОУХМ Т.Анужин
75 кг: ОУХМ М.Анхцэцэг /ДАШТ-ий VIII, X, Дэлхийн залуучуудын олимпийн IV байр/, ОУХМ Б.Энхтамир
+75 кг: ОУХМ Э.Билэгсайхан, ОУХМ Д.Зима/нөөц/ тус тус өрсөлдөнө.
Дашрамд, энэ удаагийн олимпийн эрхийн тэмцээнд оролцох баг тамирчдыг "Говь" компани болон "Adidas" брэнд өөрсдийн хувцсаа бэлэглэж, тэдэнд спортын өндөр амжилтыг хүслээ.
Ч.БОЛОР