Олимпийн эрхийн тэмцээнийг “МҮОНТ”, “НТВ”, “Сүлд” телевиз шууд дамжуулна

Хуучирсан мэдээ: 2016.04.21-нд нийтлэгдсэн

Олимпийн эрхийн тэмцээнийг “МҮОНТ”, “НТВ”, “Сүлд” телевиз шууд дамжуулна

Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” тэмцээн маргааш “Буянт Ухаа” спортын цогцолборт эхэлнэ. Манай улсад анх удаа болж буй олимпийн эрх олгон энэхүү тэмцээнд таван тивийн 80 орны 600 гаруй бөхчүүд хүрэлцэн ирээд байна. Тэмцээний эхний өдөр буюу маргааш сонгомол барилдаанууд болно.

Энэ удаагийн тэмцээн гурван дэвжээн дээр явагдах бөгөөд “А” дэвжээний барилдааныг “МҮОНТ”, “Б” дэвжээний барилдааныг “НТВ”, “С” дэвжээний барилдааныг “Сүлд” зурагтаар шууд дамжуулж үзүүлнэ.

Тэмцээний хөтөлбөр

Пүрэв гариг /IV.21/

  • Техникийн зөвлөлгөөн
  • 10.00-13.00 Шүүгчдийн зөвлөлгөөн /“Туушин” зочид буудал/

Баасан гариг /IV.22, Буянт-Ухаа спортын ордон/

  • 9.00-15.00 Сонгомол барилдааны 59, 66, 75, 85, 98, 130 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
  • 17.30-18.00 Нээлтийн ёслол
  • 18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Бямба гариг /IV.23, Буянт-Ухаа спортын ордон/

  • 9.00-15.00 Эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
  • 18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Ням гариг /IV.24, Буянт-Ухаа спортын ордон/

  • 9.00-15.00 Эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 86, 97, 125 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
  • 18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамичин О.Бурмаа нар олимпийн эрхийн төлөө барилдана. Тус тэмцээнээс сонгомол, чөлөөтийн эхний 3, эмэгтэй чөлөөтөөр эхний 2 бөхөд Риогийн тийз олгох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж