Б.Булганы бие мууджээ

Хуучирсан мэдээ: 2016.04.21-нд нийтлэгдсэн

Б.Булганы бие мууджээ

Улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булганы бие муудаж, хүндэрсэн тул гурав дахь шатлалын эмнэлэгт үзүүлж, оношлуулах шаардлагатай талаар өмгөөлөгч нь өчигдөр прокурорт өргөдөл гаргажээ. Улсын ерөнхий прокурорын газраас энэхүү өргөдлийг нь хүлээн аваад, Б.Булганыг цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлсэн хэмээн эх сурвалж мэдээллээ. Б.Булганыг одоогоос таван сарын өмнө цагдаагийн байгууллагаас саатуулан баривчилж, С.Зориг агсны амийг хэн бүрэлгэсэн бэ гэдэгт хуулийнхан хариулт олохоор мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээн явуулж  буй юм.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж