Р.Чингисийг чөлөөлнө гэсэн шийдвэр ирээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.04.21-нд нийтлэгдсэн

Р.Чингисийг чөлөөлнө гэсэн шийдвэр ирээгүй гэв

Хууль зүйн сайд Д.Дорлигжав Цагдаагийн Ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн гэх мэдээлэл өчигдөр  хэвлэлээр цацагдсан. Харин энэ талаар ЗГХЭГ-аас тодруулахад “Хууль зүйн сайдаас ямар нэгэн албан бичиг ирээгүй байна” гэсэн юм. Энэ талаар Хууль зүйн яам болон Хууль зүйн сайдаас  албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа билээ. Мөн чөлөөлсөн талаарх Хууль зүйн сайдын гарын үсэгтэй шийдвэр  байхгүй байгаа зэргээс харахад  ЦЕГ-ын даргыг чөлөөлнө гэсэн мэдээлэл олон нийтэд гэрэлд цохиулахын тулд санаатайгаар шидсэн чулуу байж болзошгүй гэж хуулийн салбарынхан үзэж байна.

Харин Хууль зүйн сайд Д.Дорлигжав энэ талаар "Ерөнхий сайдад энэ асуудлыг би биечлэн тавьсан учраас хэвлэл мэдээллийнхэн энэ талаар мэдээгүй байж магадгүй" гэж "Ийгл" телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Тиймээс албан бичгээр хандаагүй гэсэн үг юм. 

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж